brandHEVE BLUE

Salmon Caring Centella Ampoule

64,800₮
Богино тайлбар
Энэхүү ампул нь эмзэг мэдрэмтгий, улайж амархан цочирдог арьсыг тайвшруулж, нөхөн төлжилтийг дэмжинэ. Арьсыг чийгшүүлж, уян хатан чанарыг нэмэгдүүлснээр илүү толигор, гэрэлтсэн болгоно. Өдөр тутмын арчилгаанд хэрэглэснээр улайлт, эмзэгшил багасаж, арьсны хамгаалалтын давхарга бэхждэг.

Туршилтаар уг ампулыг 1 долоо хоног хэрэглэхэд гадны нөлөөллөөс үүдэлтэй арьсны улайлт 9.86% буурсан.


Бүтээгдэхүүний төрөл: Чийгшүүлэх ампул


Бүтээгдэхүүний хэмжээ: 30мл


Арьсны төрөл: Эмзэг мэдрэмтгий, улайдаг, хуурайшсан болон гэмтсэн арьсанд тохиромжтой.


Голлох найрлага:

  • PDRN (Salmon DNA) – Арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, гэмтсэн эдийг сэргээнэ.
  • Centella Asiatica ханд – Арьсыг тайвшруулж, үрэвсэл, улайлтыг намжаана.
  • Hyaluronic Acid – Арьсыг гүн чийгшүүлж, булбарай, зөөлөн болгоно.


Хэрэглэх заавар: Чийгшүүлэх тонер хэрэглэсний дараа арьсанд тохирох хэмжээгээр авч нүүр, хүзүүндээ жигд түрхэнэ. Зөөлөн товшиж шингээнэ. Өглөө, оройд тогтмол хэрэглэнэ.


Арьс арчилгааны дараалал:

Давхар цэвэрлэгээ+Тонер+Эссенс+серум+ампул+зовхины тос/маск+Чийгшүүлэх тос.


Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл