brandHEVE BLUE

Milkrice Liposome Shot White Ampoule

64,800₮
Богино тайлбар
Энэхүү ампул нь арьсыг гэрэлтсэн толигор харагдуулах эрчимтэй цайруулах үйлчилгээтэй. Цагаан будааны ханд болон сүүний уургийн нэгдэл нь арьсны бүтцийг зөөлрүүлж, торгомсог болгохоос гадна нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ. Хурдан шингэж, ядарсан арьсыг хоромхон зуур сэргээнэ.

Туршилтаар уг ампулыг 2 долоо хоног хэрэглэсний дараа арьсан дээр меланин тогтсон (сэвхтэй) хэсэг 14.95% бүдгэрсэн.



Бүтээгдэхүүний төрөл: Цайруулах ампул


Бүтээгдэхүүний хэмжээ: 40мл


Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд, ялангуяа нөсөө толботой, батганы сорвитой, өнгөө алдсан арьсанд тохиромжтой.


Голлох найрлага:

  • Milk Protein & Rice Bran Extract: Арьсыг гүн чийгшүүлж, цайруулах үйлчилгээтэй бөгөөд арьсны бүтцийг сайжруулана.
  • Liposome Technology: Идэвхт бодисуудыг арьсны гүнд алдагдалгүй хүргэх тээвэрлэгч систем бөгөөд бүтээгдэхүүний үр дүнг 2 дахин нэмэгдүүлнэ.
  • Niacinamide: Арьсны өнгийг жигд болгож, нөсөө толбо болон батганы дараах сорвийг бүдгэрүүлнэ.
  • Glutathione: Арьсыг гадны нөлөөнөөс хамгаалах антиоксидант


Хэрэглэх заавар: Тонер хэрэглэсний дараа зохих хэмжээний ампулыг нүүр болон хүзүүний арьсандаа жигд тараан түрхэж, зөөлөн товшиж шингээнэ. Өглөө, оройд тогтмол хэрэглэхэд илүү үр дүнтэй.


Арьс арчилгааны дараалал:

Давхар цэвэрлэгээ+Тонер+Эссенс+серум+ампул+зовхины тос/маск+Чийгшүүлэх тос.


Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл