brandHEVE BLUE

Salmon Caring Centella Ampoule

64,800₮
Богино тайлбар
Тайвшруулах, эмзэгшилт бууруулах үйлчилгээгээрээ алдартай Centella Asiatica 85% агуулсан арьс арчилгааны эмчилгээний шатанд хэрэглэх чийгшүүлэх, тайвшруулах, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй ампул. Хэмжээ: 30мл

Түүнчлэн үрэвсэл намдаах, хөгшрөлтийн эсрэг, антиоксидант, Ц болон Е витаминаар баялаг Purslane Extract 90,000ppm, арьсыг хоргүйжүүлэх, чийг тэжээлээр хангах үйлчилгээтэй патентласан найрлага EFFIPULP® агуулсан.


Мөн өндөр агууламж бүхий орц найрлагатай ампулууд ихэвчлэн хүнд, наалдамхай мэдрэмжтэй байдаг бол Heve Blue брэндийн зүгээс удаан хугацааны турш бүтээгдэхүүний бүтцэд анхааран үр дүнд нь арьсанд наалдамхай, хүнд мэдрэмж төрүүлэхгүйгээр хөнгөн хэрнээ хурдан хугацаанд үр дүн өгөхүйц бүтээгдэхүүнийг гаргаж чадсан.


Туршилтаар уг ампулыг 1 долоо хоног хэрэглэхэд гадны нөлөөллөөс үүдэлтэй арьсны улайлт 9.86% буурсан.


Хэрэглэх заавар:

Тонер хэрэглэсний дараа тохирох хэмжээгээр аван арьсандаа түрхэж шингээнэ. Өглөө оройн арьс арчилгааны аль алинд нь хэрэглэхэд тохиромжтой.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл