Phyton Squa Hyal Blue Balm

64,800₮
Богино тайлбар
Heve Blue брендийн энэхүү тосон цэвэрлэгч нь арьсыг хуурайшуулахгүйгээр нүүр будалт, нарны тос, бохирдлыг зөөлөн хэрнээ гүн цэвэрлэх, арьсыг чийгшүүлж хамгаалах үйлчилгээтэй. Гол найрлагандаа Phyton Squa (ургамлын гаралтай squalane, гиалуроны хүчил, Blue complex (тайвшруулах ургамлын ханд)-ыг агуулсан учир улайлт цочирлыг намдааж, эмзэг мэдрэмтгий арьсыг тайвшруулах, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэх ба нүх сүв бөглөхгүй. Угаасны араас арьсыг таталдуулахгүй, зөөлөн толигор болгоно.

Бүтээгдэхүүний төрөл: Тосон цэвэрлэгч

Бүтээгдэхүүний хэмжээ: 100 мл

Арьсны төрөл: Бүх төрлийн арьс (Жирэмсэн үед ч хэрэглэж болно)

Хэрэглэх заавар: Давхар цэвэрлэгээний эхний шатанд гартаа тохирох хэмжээгээр авч нүүрэндээ түрхэн 1-3 минут хурууныхаа өндгөөр зөөлөн массажлана. Үүний дараа гараа бага зэргийн усаар норгож, нүүрээ дахин хэдэн секунд массажлан бүтээгдэхүүний бүтцийг задлаж, сүүн бүтэцтэй болсны араас бүлээн усаар сайтар зайлна. Бүтээгдэхүүнээ арилгасны дараа цэвэрлэгээний 2 дахь шат болох савангаа хэрэглэнэ.

Арьс арчилгааны дараалал:
Давхар цэвэрлэгээ+Тонер+Эссенс+серум+ампул+зовхины тос/маск+Чийгшүүлэх тос.

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл